Алхам 1. Визийн төрлөө тодорхойлох
Эхний алхам нь танд ямар визийн төрөл хэрэгтэй болохоо тодорхойлж, виз мэдүүлэх боломжтой эсэхийг шалгаарай.
Мөн та виз мэдүүлэхдээ, хамт ирүүлэх ёстой бичиг баримтууд, визийн мэдүүлэг хэр удаан хугацаанд шалгагдах, зохих төлбөр төлөх шаардлагатайг мэдэх хэрэгтэй. Мэдүүлэг бүр нь таны визийн ангилалд хамаарах удирдамжтай нийцэх ёстой. Дараах цахим хуудсанд дэлгэрэнгүй зааврын талаар Канадын иргэншил, дүрвэгсэд, ба цагаачлалын албанд хандана уу. Дараах холбоосууд дээр дарж дэлгэрэнгүй мэдэлээлэл авна уу Түр хугацаанд оршин суух виз Оюутны виз Ажиллах виз Бүрэн бөглөж, гарын үсэг зурсан байх шаардлагатай: VFS-ийн зөвшөөрлийн маягтыг бичиг баримтын хамт.Алхам 2. Визийн мэдүүлгээ эхлэх
Виз мэдүүлгийн маягтыг өөрийн компьютерт татан авч бөглөн визийн мэдүүлэг хүлээн авах төвд авчирч өгч болно. Мөн та өөрийн материалаа цахимаар Канадын цагаачлал, иргэншил болон дүрвэгсдийн албанд (IRCC) илгээх боломжтой.
Цахимаар бөглөсөн маягтыг (бар кодын хамт) сайн чанарын, цагаан цаасан дээр лазер принтерээр хэвлэнэ. 2D бар код тод, гаргацтай хэвлэгдсэн эсэхийг шалгана уу. Гараар бөглөсөн маягтыг хүлээж авахгүй.
Танд шаардлагатай бусад бичиг баримтыг IRCC шаардлагатай бичиг баримтын жагсаалтын дагуу бүрдүүлэх шаардлагатай. Хэрэв та IRCC холбоос дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлж өгөх боломжгүй бол чөлөөлөх хуудас бөглөн гарын үсгээ зурж, өөрийн бичиг баримттай хамт хавсаргаж явуулна уу.
Та нууцлалын бодлогыг уншиж, зөвшөөрөх маягт дээр гарын үсэг зуран өөрийн материалын хамт хавсаргаж явуулах шаардлагатай. Та өөрийн гарын үсэгтэй зөвшөөрөх маягтыг илгээгэгүй тохиолдолд манай ажилтан танд туслах боломжгүй ба, таны бичиг баримтыг буцаах болно.
Алхам 3. Цаг товлох
Та виз мэдүүлсний дараагаар цаг товлон виз мэдүүлгийн төв дээр очиж хурууны хээ болон зургаа авахуулах шаардлагатай. Энэ үйл явцыг биометрик мэдээлэл бүртгэх гэнэ.
Цаг авсны дараагаар баталгаажуулсан цахим шуудан хүлээн авах болно.
Хэрэв та гэр бүлээрээ эсвэл бүлэг хүмүүстэй хамт виз мэдүүлж байгаа бол хүн тус бур тусдаа цаг авах шаардлагатай
Хэрвээ та биометрик мэдээлэл өгөх шаардлагагүй бол, та өөрийн харьяалагдах Канадын виз мэдүүлэх төвд цаг товлох шаардлагагүй. Та өөрт тухтай үедээ паспорт, гэрэл зураг, бөглөсөн маягт, Канадын Засгийн Газрын төлбөр, болон бичиг баримт бүрдүүлэх жагсаалтын хуудасны дагуу бусад шаардлагатай бичиг баримтын хамт виз мэдүүлэх төв дээр ирнэ үү IRCC бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт.
Та биометрик мэдээлэлээ бүртгүүлэх шаардлагтай эсэхээ доорх холбоосоор орж шалгана уу http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.
Алхам 4. Төлбөр төлөх
Та визийн материалаа бөглөж дууссан бол, виз мэдүүлгийн хураамжаа цахимаар төлөх шаардлагатай.
Та Канадын Засгийн Газрын төлбөр болон Биометрикийн төлбөр (шаардлагатай бол) холбоост заасны дагуу төлөх хэрэгтэй. IRCC төлбөр тооцооны хуудас.
Алхам 5. Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төв-д айлчлах
Хэрвээ та визийн мэдүүлгээ цахимаар илгээгээгүй бол бэлэн болсон бичиг баримтуудаа визийн мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр авчирна уу.
Манай Визийн мэдүүлэг хүлээн авах төв дээр юу болдог талаар.
Хэрэв та биометрик мэдээлэл бүртгүүлэх шаардлагагүй бол өөрт тухтай уедээ ажлын цагаар ВМХАТ-д ирнэ үү.
Таныг Канадын Визийн мэдүүлэг хүлээх авах төв дээр ирэхэд таны визийн мэдүүлэг болон биометрик мэдээллийг цуглуулах болно. Шаардлагатай Визийн Мэдүүлэг Хүлээн Авах Төвийн төлбөрийг төлж баримт авна. Уг баримт нь танд онлайнаар өөрийн визийн мэдүүлгийн үйл явцыг шалгах эрх бүхий хянах дугаар өгнө.
Алхам 6. Өөрийн визийн мэдүүлгийн үйл явцыг хянах
Алхам 7. Паспортаа хүлээж авах
Таны визийн хариу гарсны дараа та бичиг баримтаа өөрийн биеэр ирж авах аль эсвэл нэмэлт төлбөр төлөн хүргэлтээр авах боломжтой. Уг үйлчилгээг авах боломжтой эсэхээ визийн мэдүүлэг хүлээн авах төв дээрээс лавлана уу.
Визийн мэдүүлэг хүлээн авах төвөөс визийн шийдвэр бүхий дугтуйг хүлээн авахдаа та доорх зүйлсийг хангах хэрэгтэй:
Паспортын мэдээлэл бүхий хуудсын хуулбар, тамгатай.
Визийн мэдүүлэг хүлээн авах төвөөс олгосон баримт эх хувиар эсвэл VFS-с олгосон цахим төлбөрийн баримтыг хэвлэж авчирна уу
Албан ёсны таних бичиг (иргэний үнэмлэх).
Мөн та өөр этгээдээр төлөөлүүлэн өөрийн оронд материалаа авахуулах боломжтой, үүний тулд төлөөлөх этгээд доорх зүйлсийг хангах шаардлагатай:
Визийн мэдүүлэг хүлээн авах төвөөс олгосон зөвшөөрөх хуудас, төлөөлөх этгээдийн нэр болон виз мэдүүлж буй этгээдтэй ямар харилцаатай болох.
Виз мэдүүлэгчийн паспортын мэдээлэл бүхий хуудсын хуулбар, тамгатай.
Визийн мэдүүлэг хүлээн авах төвөөс олгосон баримт эх хувиар эсвэл VFS-с олгосон цахим төлбөрийн баримтыг хэвлэж авчирна уу
Төлөөлж буй этгээдийн албан ёсны таних бичиг (иргэний үнэмлэх).
Та виз гарсны дараа визийн хугацаа үнэн зөв эсэх, Канад руу орж гарах зөвшөөрөгдсөн тоо, ямар зорилготой виз гэх мэт мэдээллийг лавлаж шалгах нь таны үүрэг. Эдгээр мэдээллийг та визийн хариу бүхий дугтуйг хүлээн авмагцаа нэн даруй шалгах хэрэгтэй. Визийн хугацаа болон нэвтрэх удаагийн тоог зөвхөн визийн алба шийддэг тул энэ нь таны хүсэмжилснээс өөр байж болно.